Агуулгыг алгасах

Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлогоор “Ассэтхаб” ХХК-ийн “Гөү Пэй” үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх)-ний Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх)-ийн мэдээлэл (хэрэглэгч хувь хүн бол хувийн мэдээлэл, байгууллага бол байгууллагын мэдээллийг хамааруулна)-ийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

“Гөү Пэй” үйлчилгээ нь Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй, халдашгүй байдлыг эрхэмлэх бөгөөд Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцаанд Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

Хэрэглэгч “Гөү Пэй Үйлчилгээний нөхцөл”, “B2B Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцаж, ойлгосны үндсэн дээр Хэрэглэгчийн мэдээллийг Мэдээлэл хариуцагчид цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрөл олгох эсэхийг хараат бусаар, бие даан шийдвэрлэх эрхтэй. Хэрэв хэрэглэгч танд Нууцлалын бодлогын аль нэг нөхцөл, заалт ойлгомжгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд Үйлчилгээг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй.

Хэрэглэгч нууцлалын бодлогод тусгасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч “Гөү Пэй” үйлчилгээг ашигласан тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг олгосон гэж үзнэ.

1. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

1.1. Үйлчилгээ нь нууцлалын бодлогын дагуу Хэрэглэгчийн мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулж, боловсруулж, ашиглана.

1.2. Үйлчилгээг ямар нэгэн саадгүйгээр Хэрэглэгчид шууд хүргэх, хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх, бүртгэл хөтлөх, танин баталгаажуулах зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

1.3. Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

1.3.1. “Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Хэрэглэгчийг таньж, тодорхойлох боломжтой шууд болон шууд бус мэдээллийг ойлгоно. Тухайлбал, хувийн мэдээлэл гэж иргэн бол овог, нэр, төрсөн огноо, газар зүйн байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсролын мэдээлэл, гишүүнчлэлийн мэдээлэл, хуулийн этгээд бол нийтэд нээлттэйгээс бусад үйлчилгээнд бүртгүүлэх болон үйлчилгээг авах явцад гаргаж өгсөн, бүрдүүлсэн баримт бичиг, болон цахим тодорхойлогчийг;

1.3.2. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;

1.3.3. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;

1.3.4. “Мэдээлэл ашиглах” гэж Мэдээлэл хариуцагч үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;

1.3.5. “Мэдээлэл хариуцагч” гэж Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн “Ассэтхаб” ХХК-ийн “Гөү Пэй” үйлчилгээ байна.

1.4. Үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг нэмэлтээр цуглуулж болно.

2. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт

2.1. Бид Хэрэглэгчийн мэдээллийг “Гөү Пэй” үйлчилгэээнд ашиглах, түүгээр дамжуулан үйлчилгээг үзүүлэх явцад цуглуулж, боловсруулж, ашиглана ба Хэрэглэгч “Gopay”-д (төхөөрөмжөөр) нэвтэрсэн үеэс эсхүл Мэдээлэл хариуцагчаас санал болгож буй үйлчилгээг ашиглах бүрд Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулна.

2.2. Бид Хэрэглэгчийн дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

2.2.1. Хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор бүртгэл үүсгэхэд Хэрэглэгчийн буюу хувь хүний оруулсан овог, нэр, төрсөн он сар, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, одоо цагийн өөрийн зураг, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэхийн зураг, гарын үсэг, баримт бичиг болон тэдгээрт агуулагдаж буй бусад мэдээллүүд (Зарим мэдээллүүдийг ХУР системээр дамжуулан баталгаажуулах).

2.2.2. Хэрэглэгчтэй холбогдох боломжгүй болсон тохиолдолд эсхүл яаралтай үед холбогдох 2 хүний овог, нэр, утасны дугаар гэх зэрэг мэдээллүүд (Хэрэглэгчтэй яаралтай үед холбогдох 2 хүний мэдээллийг оруулсан тохиолдолд тус 2 хүнээс зөвшөөрөл олгосон гэж үзнэ);

2.2.3. Хэрэглэгч үйлчилгээтэй холбоотой аливаа төрлийн электрон төхөөрөмж ашиглаж “Гөү пэй”-ийн цахим хуудас болон олон нийттэй харилцдаг сувгуудаар дамжуулан холбогдоход ашиглагдсан таны хаяг зэрэг мэдээллүүд;

2.2.4. Банкны данс, кредит болон дебит карт, гүйлгээний түүх, худалдан авалт, худалдан авалтын төлбөр төлөлтийн мэдээлэл, санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд суурилсан аливаа үйлчилгээ авч буй бол тэдгээрийн мэдээллүүд (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг ХУР системээр дамжуулан баталгаажуулах).

2.2.5. Хэрэглэгчийн бүртгэлд хамаарах нууц үг, бүртгэлийн дугаар, баталгаажсан э-мэйл хаяг, худалдан авалтын гүйлгээний нууц үг зэрэг мэдээллүүд;

2.2.6. Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэхэд хамаарах мэдээллүүд;

2.3. Бид Үйлчилгээгээ илүү энгийн хялбар болгохоор хөгжүүлж, боловсронгуй болгохоос гадна “Gopay” аппликейшнд хандсан зөвшөөрөлгүй хандалтыг тодорхойлох үүднээс Хэрэглэгчийн дараах мэдээллүүдийг тухай бүр автоматаар цуглуулж болно. Үүнд:

2.3.1. Газар зүйн байршил, ашиглаж буй үйлдлийн систем, веб хөтчийн нэр, IP хаяг, цахим протокол, “Gopay” аппликейшнд нэвтэрсэн хугацаа.

2.3.2. Хэрэглэгчийг баталгаажуулах код, гүйлгээний код, бүртгэлийн мэдээлэл, бусдад хуваалцсан болон сэтгэгдэл үлдээсэн мэдээллүүд;

2.3.3. Хэрэглэгчийн тогтмол ашигладаг төхөөрөмжийн мэдээлэл болон тухайн төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдийн мэдээлэл;

2.3.4. Cookies файлын тусламжтайгаар (вэбсайт эсхүл төхөөрөмжийн хөтөч дээр хадгалагдсан мэдээлэл, хандсан мэдээллийн эх сурвалж) цуглуулсан мэдээллүүд;

2.4. Cookies, web becons болон бусад ижил төрлийн файлуудын тусламжтай дараах мэдээллийг цуглуулга. Үүнд:

2.4.1. Бид боломжит хүрээнд сookies болон ижил төрлийн файлуудад зөвшөөрөлгүй нэвтрэх, хандалт хийхээс сэргийлнэ. Тусгайлан танин баталгаажуулагчаар дамжуулан Бид эсвэл үйлчилгээ үзүүлэгч Cookies мэдээлэлд хандах эрхтэй байна.

2.4.2. “Gopay” аппликейшнд нэвтрэх үед хийж буй тогтмол үйлдэл, үйлчилгээний сонголтын бүртгэлийн мэдээлэл;

2.4.3. Cookies файлыг ашиглаж Google stat-аар дамжуулан Үйлчилгээний мэдээллийг бүртгэж, цахим зар сурталчилгааг хэрэглэж буй байдал;

2.4.4. “Gopay” аппликейшнд нэвтэрсэн байдлыг хэвээр хадгалж буй тохиолдлууд;

2.5. Хэрэглэгч мэдээллээ бүрэн бүтэн, үнэн, зөв оруулах үүрэгтэй. Хэрэв Хэрэглэгчийн мэдээллийг буруу, дутуу эсхүл зөрүүтэй оруулсан тохиолдолд Үйлчилгээг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

3. Мэдээлэл боловсруулах, ашиглах

3.1. Бид Хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан Үйлчилгээг байнга сайжруулах, хөгжүүлэх, боловсронгуй болгох, кибер халдлага болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, залилан мэхлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдлуудад боловсруулж, ашиглана.

3.2. Үйлчилгээг удирдан зохион байгуулах, сайжруулах, хөгжүүлэх, боловсронгуй болгохын тулд хэрэглэгч бүрд хүргэх хүрээнд Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдлуудад боловсруулж, ашиглана. Үүнд:

3.2.1. Хэрэглэгчийг танин, баталгаажуулах үед;

3.2.2. Хэрэглэгчийн худалдан авалт хийх эрх нээх эсэх шийдвэр гаргах үед;

3.2.3. Үйлчилгээг хүргэх үед буюу худалдан авалт хийх үед мэдээллийг шилжүүлэх, баталгаажуулах бүрд;

3.2.4. Гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үүргийг хэрэгжүүлэх хүрээнд;

3.2.5. Үйлчилгээний нөхцөлд заасан эрх, үүргийн хэрэгжилтэд аудит хийх явцад;

3.2.6. Үйлчилгээний талаарх мэдээллийг Хэрэглэгчид цахимаар болон утсаар холбогдож хүргэх бүрд;

3.2.7. Үйлчилгээг сайжруулах судалгааг хийх болон судалгаанаас гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх, “Gopay” платформыг хөгжүүлэх, маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах үед;

3.2.8. Үйлчилгээний шинэчлэл, сайжруулалтын мэдээллээр хангах хүрээнд;

3.2.9. Хэрэглэгчийн хүссэн бусад Үйлчилгээг үзүүлэх хүрээнд:

3.3. Кибер халдлага болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, залилан мэхлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хүрээнд:

3.3.1. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор;

3.3.2.Хэрэглэгчээс ирүүлсэн болон Хэрэглэгчид холбогдох гомдлыг хянан шалгах зорилгоор;

3.3.3.Үйлчилгээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг зохион байгуулах зорилгоор;

3.3.4.Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс өгсөн мэдээлэлтэй харьцуулан шалгах зорилгоор;

3.3.5.Аудитын шалгалт болон хууль, шүүхийн байгууллагаар хэрэг маргааныг хянан шалгах, шийдвэрлэх хүрээнд;

3.3.6. Үйлчилгээнд холбогдох бусад асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор;

4. Мэдээллийг дамжуулах

4.1. Хэрэглэгч өөрийн хүлээн зөвшөөрсөн үйлчилгээний нөхцөлийг зөрчиж худалдан авалтын төлбөр төлөлтийн хугацаа хэтрүүлсэн бол хэрэглэгчийн мэдээллээс шаардлагатай бүх төрлийн мэдээллийг хууль, шүүхийн болон холбогдох бусад байгууллагад дамжуулна.

4.2. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг “Gopay” аппликейшнийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дараах мэдээллийг цахим платформ хөгжүүлэгчид дамжуулна. Үүнд:

4.2.1. Хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор бүртгэл үүсгэхэд Хэрэглэгчээс оруулсан овог, нэр, төрсөн огноо, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, тухайн өдрийн бодит зураг, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэхийн зураг, гарын үсэг, бусад баримт бичиг болон тэдгээрт агуулагдаж буй болон бусад мэдээллүүд;

4.2.2. Банкны данс, кредит болон дебит карт, гүйлгээний түүх, худалдан авалт, худалдан авалтын төлбөр төлөлтийн мэдээлэл, санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд суурилсан үйлчилгээ авч буй бол тэдгээрийн мэдээллүүд;

4.2.3. Хэрэглэгчийн бүртгэлд хамаарах нууц үг, бүртгэлийн дугаар, баталгаажсан э-мэйл хаяг, худалдан авалтын гүйлгээний нууц үг зэрэг мэдээллүүд;

4.2.4. Хэрэглэгчийг баталгаажуулах код, гүйлгээний код, бүртгэлийн мэдээлэл, бусдад хуваалцсан болон сэтгэгдэл үлдээсэн мэдээллүүд;

4.2.5. Хэрэглэгчийн тогтмол ашигладаг төхөөрөмжийн мэдээлэл болон тухайн төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдийн мэдээлэл;

4.2.6. Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэлтийн байдалд хамаарах мэдээллүүд;

4.2.7. Газар зүйн байршил, ашиглаж буй үйлдлийн систем, веб хөтчийн нэр, IP хаяг, цахим протокол, “Gopay” платформд нэвтэрсэн хугацаа;

4.2.8. Cookies файлын тусламжтайгаар цуглуулсан мэдээллүүд;

4.2.9. “Gopay” платформд нэвтрэх үед хийж буй тогтмол үйлдэл, үйлчилгээний сонголтын бүртгэлийн мэдээлэл;

4.3. Бид эрх бүхий байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, шилжүүлэхгүй, худалдахгүй.

5. Мэдээлэл боловсруулах, ашиглах, хадгалах хугацаа

5.1. Бид хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдах, бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээллийг задруулах эрсдэлийг бууруулах үүднээс техник технологийн шийдэл болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллана.

5.2. Хэрэв хэрэглэгч өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж “Gopay” үйлчилгээнд нэвтрэх мэдээллээ алдсан эсхүл бусдад өөрийн мэдээллээ шилжүүлсэн, ашиглуулсан тохиолдолд үүсэх үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна. Хэрэглэгч “Gopay” платформд нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг өөрийн мэдээллийг бусдад дамжуулахгүй, нийтэд мэдээлэхгүй байх арга хэмжээг авах.

5.3. Хэрэв хэрэглэгч хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд хэрэглэгчийн бүртгэлд нэвтэрсэн байх тохиолдолд хэрэглэгч мэдсэн даруй цаг алдалгүй бидэнд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.

5.4. Кибер халдлага, системийн гэмтэл, албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бид хэрэглэгчийн бүртгүүлсэн э-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Хэрэглэгч мэдэгдэлд заасан заавар, анхааруулгын дагуу арга хэмжээ авах үүрэгтэй.

5.5. Харилцаа холбооны интернэт сүлжээ, э-мэйл, утасгүй сүлжээ, зурвас болон мессенжерээр дамжуулан хэрэглэгчээс илгээж буй мэдээллийн аюулгүй байдлыг бид хангах боломжгүй. Хэрэглэгчийн илгээсэн мэдээллийг бид хүлээн авахаас өмнө биднээс үл хамаарах шалтгаанаар алдагдаж болзошгүй болохыг мэдэгдэж байна.

5.6. Хэрэглэгчийн гүйлгээ, төлбөр төлөлттэй холбоотой мэдээллийг компьютерын хамгаалалтын системд хадгална.

5.7. Бид Үйлчилгээг сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн лавлах утсанд холбогдсон дуудлагын бичлэгийг 14 хоногийн хугацаагаар хадгална.

5.8. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг хугацаагүйгээр хадгална.

6. Насанд хүрээгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах

6.1. Мэдээлэл хариуцагч нь 18 насанд хүрээгүй иргэний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж, хадгалахгүй бөгөөд энэ тохиолдлыг мэдсэн бол үйлчилгээг шууд зогсоож, мэдээллийг устгах арга хэмжээг яаралтай авна.

6.2. Хэрэв хэрэглэгч “Gopay” платформоос санамсаргүй байдлаар насанд хүрээгүй хүний мэдээллийг цуглуулсан гэж үзэж байгаа бол бидэнд яаралтай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд эдгээр мэдээллийг устгах арга хэмжээг авна.

7. Хэрэглэгчийн мэдээллийн эрхийн хамгаалалт

7.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хэрэглэгч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

7.1.1. “Gopay” платформ дахь өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах;

7.1.2. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулах, ашиглахыг хуульд заасны дагуу ашиглахыг шаардах;

7.1.3. Өөрийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд Мэдээлэл хариуцагчид мэдэгдэх;

7.1.4. Бүртгэлийг устгах хүсэлт гаргах болон цаашид хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахгүй байхыг шаардах;

7.1.5. Хуульд заасан үндэслэлээр тодорхой хувийн мэдээллийг өөрчлөх, засварлах, устгахыг шаардах;

7.2. Хэрэглэгчийн гаргасан Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах, цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Мэдээлэл хариуцагч ажлын 14 хоногийн дотор судалж, “Gopay” аппликейшнээс бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.

7.3. Хэрэв Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын дагуу бүртгэлээ устгуулсан тохиолдолд Үйлчилгээг ашиглах боломжгүй бөгөөд Хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авсан эсэхээс үл хамаарч хүсэлт гаргахаас өмнө цуглуулсан Хэрэглэгчийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасан хугацаагаар хадгална.

8. Мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

8.1. Хуульд заасан тохиолдолд зөвхөн төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болно.

8.2. Хуульд өөрөөр заагаагүй бол 4.1-т зааснаас бусад тохиолдолд бид хэрэглэгчийн мэдээллийг задруулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг хамгаална.

9. Нууцлалын бодлогын шинэчлэлт

9.1. Үйлчилгээг үзүүлж байх хугацаанд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлд өөрчлөлт орсон зохицуулалтыг дагаж мөрдөнө.

9.2. Энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт орсноос хойш Хэрэглэгч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

9.3. Бид Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулсан даруйд <www.gopay.mn> вэбсайтын нүүр хэсгийн хамгийн доор байрлах “Нууцлалын бодлого” хэсэгт Хэрэглэгчид зориулж нээлттэй нийтэлнэ.

9.4. Хэрэглэгч болон Мэдээлэл хариуцагчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд “Гөү Пэй” үйлчилгээний нөхцөл болон энэхүү Нууцлалын бодлогыг баримтална.